АНУ-ын Огайо мужийн иргэн Тед Уильямс хар тамхинд донтон, орон гэргүй тэнүүчилж явсан ч сайхан дуулдгийнхаа хүчинд шинээр амьдарч эхэлжээ. ъ
Коламбус хотын машины зогсоолд хоноглодог байсан энэ эр дуулж буй бичлэгээ “Youtube”-д тавьсны дараа Америкийн “Cleveland Cavaliers” сагсан бөмбөгийн багийн хөгжөөн дэмжигчдийг “халаах” ажилд хоёр жилийн хугацаатайгаар томилогджээ.
Тэрбээр тоглолтуудын өмнө тус багийн сүлд дууг дуулах юм байна. “The Washington Post” сонинд мэдээлснээр Тед Уильямст байр хөлсөлж, цалин өгч байхаар болсон аж.