Далайн давс, хөөс бүхий ваннанд хэвтэх нь эрүүл мэнд, гоо сайханд тустай гэдгийг эрдэмтэд баталсан. Солонгосын гоо сайхны бараа үйлдвэрлэдэг нэгэн компанийн мэргэжилтнүүд алжаал тайлж, сэтгэл сэргээх үйлчилгээтэй өнгө өнгөөр гэрэлтдэг ванны хөөс зохион бүтээжээ.
“Shinning Bubble” хэмээх энэ бүтээгдэхүүн нь гэрэлтэйд бол улаан, ягаан, улбар өнгөөр солонгорч, харин харанхуйд гэрэлтдэг аж. Хоёр сарын дараа худалдаанд гарах энэ бүтээгдэхүүн нь арьсыг зөөлрүүлэх үйлчилгээтэй юм байна.