Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд-2010” наадам өчигдөр өндөрлөлөө. Өмнө нь шагнал гардуулах ёслолын ажиллагаа хэлбэрээр зохион байгуулдаг байсан эл наадам энэ жил дуу хууртай болж өндөрлөв. Ард түмнийхээ зүрх сэтгэлд хоногшсон олон арван дууны шүлэг тэрлэсэн яруу найрагчид “Ард түмэн дууг хөгжмийн зохиолч, дуучдаар мэддэг хэрнээ яруу найрагчдыг анзаардаггүй” хэмээн “гомдоллож” их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурийн хэсгээс эхлээд Ц.Дамдинсүрэнгийн “Төрийн дуулал”, Б.Баастын “Чамайгаа үдье” зэрэг олон дууг хамтран дуулж, шилдгүүдээ шалгаруулан цэнгэсэн юм.
“Алтан өд”-ийн яруу найргийн төрөлд Д.Одгэрэлийн “Тэнгэрийн иргэний сурах би чиг”, хүүхдийн жүжгийн зохиолын төрөлд Ж.Цогтсугарын “Алмаазан хүү” цуврал шилдгээр шалгарав. “Grand book” шал гаруулалтын оны онцлох уран бүтээлчээр шалгарсан сэтгүүлч, орчуулагч Ж.Нэргүй “Ромео, Жульетта тэргүүтэн тууриуд”-аараа “Алтан өд” гардлаа. Энэ төрөлд түүнтэй Х.Мэргэн “Тал нутгийн домог”, Б.Галаарид “Агуу Гэтсби”, Ч.Алтан гэрэл “Доголон Төмөр хаан”, Д.Болдбаатар “Чонон сүлд” бүтээлээрээ өрсөлдсөн юм.
Түүнчлэн Г.Аюурзана хүүрнэл зо хиолын томоохон хэмжээний бүтээлийн төрөлд “Бөөгийн домог”-оо сойсон нь шилдгээр шалгарав. Утга зохиолын судлал, шүүмжийн төрөлд Ч.Билигсайхан “Бичгийн мэргэдийн билгүүн товчоон”, жүжиг киноны зохиолын шилдгээр П.Батхуягийн “Тайзгүй жүжиг” шалгарч, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээлийн төрөлд Д.Цэнджав “Буурал ижийнхээ хөлийг юугаар дулаацуулсан билээ” бүтээлээрээ тэргүүллээ.
Ж.СОЛОНГО