Улаанбаатар хотын цэцэрлэгүүдийн дуу хөгжмийн шилдэг багшийг шалгаруулах тэмцээн өнгөрсөн баасан гаригт боллоо. Чингэлтэй дүүргийн 124 дүгээр цэцэрлэгт болсон уг уралдаанд дүүргээсээ шалгарсан шилдэг есөн багш оролцжээ. Тэд тус цэцэрлэгийн багачуудад шинэ дуу, бүжгийн шинэ хөдөлгөөн зааж, заах ур чадвараараа уралдсан байна.
Мөн багш нарын авьяас чадварыг шүүгчид бас нэг шалгуур болгосон аж. Нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулсан уг уралдаанд Сонгинохайрхан дүүргийн 90 дүгээр цэцэрлэгийн багш Бадам тэргүүлэв. Харин удаах байрыг Баянзүрх дүүргийн 146, Сүхбаатар дүүргийн 68 дугаар цэцэрлэгийн багш нар эзэлжээ.
Э.Оргил