Улсын драмын эрдмийн театр 80 дахь жилийн үзвэрээ онцлогтой болгохын тулд олон ажил өрнүүлж буй. Түүхэн жүжгээр хөшгөө нээж, ОХУ-ын алдарт зохиолч В.Красногоровын жүжгүүдийг дахин тоглосон тус театрынхан нэгдүгээр сарыг багачуудад зориулахаар болжээ.
Театрын урын санд байдаг хүүхдэд зориулсан уран бүтээлүүдээ энэ сарын 14-нөөс эхлэн тоглох юм билээ. Тухайлбал, энэ сарын 14, 15-нд Х.Андерсоны “Алтан түлхүүр”, 16-нд С.Михайлковын “Бардам туулай”, 17,18-нд Т.Габбегийн “Үнсгэлжин”, 19,20- нд С.Жаргалсайханы “Тэмүүжин”, 21-нд Х.Андерсений “Лусын дагина” тоглох аж.
Үлгэр, тууль, сонгодог урлаг болон түүхийн зохиолуудыг тайзны бүтээл болгосон эдгээр жүжгүүдийг БСШУЯ заавал үзэх үзвэрийн жагсаалтад оруулжээ.
С.Сэргэлэн