Хятадын инженерүүдийн барьсан “Qingdao Haiwan Bridge” дэлхийн хамгийн урт гүүрээр тодрон, Гиннесийн номд бичигджээ. Шаньду мужийн Циндао хотод Шар тэн гисийн дээгүүр хөндлөн дам насан эл гүүр 42.58 км урттай. Өмнө нь Америкийн Луизана мужийн” Lake Pontchartrain Causeway” хамгийн урт гүүрэнд тооцогддог байсан бөгөөд 38.42 км байж.
“Qingdao Haiwan Bridge”- ийг 10.000 гаруй ажилчин дөрвөн жилийн турш барьж, зургаан сая доллар зарцуулжээ. Энэ оны сүүлчээр ашиглалтад оруулах эл гүүрээр өдөрт 30.000 машин явна хэмээн инженерүүд тооцоолж буй. Уг гүүр шуурга, хуй салхи, найман баллын газар хөдлөлтөд тэсвэртэй бөгөөд 300.000 тоннын даацтай аж.