Хөгжмийн зохиолчдын дууны уран бүтээлийн шилдгүүдийг тодруулдаг “Морин хуур” наадмын бүртгэл эхэлжээ. Жил бүрийн сар шинийн баярын өмнөхөн болдог энэ наадмын бүртгэл энэ сарын 14 хүртэл үргэлжилнэ. Мэргэжлийн, нийтийн болон шилдэг эстрад дууг шалгаруулдаг “Морин хуур” наадмын 24 дэх удаагийн шилдгүүд энэ сарын 28-нд тодрох юм билээ. Дашрамд дурдахад, өнгөрсөн жилээс эхлэн шилдэг дуучинд шагнал гардуулдаг болсон билээ.
Ж.СЭЛЭНГЭ