Нисдэг мэлхийний тухай үлгэрт л гардаг гэж андуурав. Австралийн эрдэмтэн Жоди Роули Вьетнамын ширэнгээс бяцхан “чөтгөр” илрүүлсэн нь нисдэг, цус сордог мэлхий байжээ. Шинжлэх ухаанд өмнө нь танигдаагүй тэрхүү амьтан модны холтосноос хоол тэжээлээ олж иддэг аж. “Бидний илрүүлсэн мэлхий соёотой байсан нь анхаарал татсан.
Судалгааны явцад хоол тэжээлийн онцлогтой холбоотойг олж тогтоосон” хэмээн эрдэмтэд ярьжээ. Тэрхүү амьтан ус, намагт амьдарч буй хор ялгаруулдаг жижиг шавьжнуудыг “олзлон” модны холтос дээр гаргадаг байна. Тэд холтсонд хороо шингээснээр тэр хавиар “зорчин” өнгөрөх хорхой шавьжнуудыг хордуулан, ходоодоо түвэггүйхэн баярлуулдаг аж.