-Би амьдаа нартайгаа хаа сайгүй таардаг. Монголд надтай ижил нэртэй хэдэн хүн байдгийг мэдэх гэсэн юм. Дархан-Уул аймгийн иргэн С.Хулан
-Түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн алдартнуудын нэртэй хүн олон бий. Улсын бүртгэлийн ерөнхий газрын судалгаагаар манай улсад Хулан нэртэй 7689, Тэмүүжин 3987, Өгөөдэй 106, Цагаадай 38, Хасар 122, Чингис 343, Есүхэй 208, Мандухай 566, Бөртэ- Үжин 116, Боорчи 45, Шихихутаг 31, Лигдэн 18, Өэлүн 40, Дондогдулам 44 байдаг бол Тоорил нэртэй ганцхан хүн байдаг аж.
www.registrationmongolia.com