-Хуримын ордон байгуулагдаад хэр удаж байгаа юм бэ. Энд хамгийн анх гэрлэсэн хос нь ямар хүмүүс байдаг бол?
Төв аймгийн иргэн Д.Отгонтогос
-Гэрлэх ёслолын ордон анхны гэрлэгсдээ 1976 онд бүртгэжээ. Тус ордныг нээгдсэний дараа Сэлэнгэ аймгийн тракторчин Д.Тунгалаг, Л.Жаргалсайхан нар гэрлэлтээ батлуулсан аж. Тэдний хуриманд Ю.Цэдэнбал, А.И.Цэдэнбал Филатова нар оролцон баяр хүргэж байжээ. Үүнээс хойш тус ордонд хуримласан гэр бүлийн тоо 35.000 гаруйд хүрчээ.
Энэ нь жилд дунджаар 1000 хос гэрлэлтээ бүртгүүлжээ гэсэн үг. Зарим жил харьцангуй цөөхөн хос гэрлэдэг. Гэхдээ жил ирэх тусам гэрлэгсдийн тоо нэмэгдэж байгаа. Залуус гэр бүлийн үнэ цэнийг мэддэг болсон. Манай улсад жилд дунджаар 10.000-15.000 хос гэр бүлээ батлуулдаг ч 25 орчим хувь нь л Гэрлэх ёслолын ордонд хуримладаг.
Сүүлийн үед залуус 22-24 настайдаа гэрлэдэг болжээ.