Улсын драмын эрдмийн театр 80 жилийн ойн баяртаа “Ромео Жульетта” мюзиклээр бэлэг барихаар болсон. Найруулагч Н.Наранбаатарын ур ухаанаар бүтэх энэ мюзиклийг Улсын төсвөөс 120 сая төгрөгөөр санхүүжүүлэх юм билээ. Найруулагч гол болон туслах дүрүүдээ сонгон жүжгийн бэлтгэлээ эхэлсэн боловч санхүүжилт нь хугацаандаа орж ирээгүйн улмаас “Ромео Жульетта” мюзикл товлосон өдрөө нээлтээ хийх боломжгүй болжээ.
Тиймээс гэгээн Валентиний баярын өдрөөр дэлхийн сонгодог бүтээлийг шимтэн үзэх залуусын хүсэл биелэхгүй нь. Энэ талаар Н.Наранбаатар найруу лагчаас тодруулахад “Нэгэнт ул саас санхүүжилт олгохоор шийдвэрлэчихээд байхад мөнгөө олоод авчихаж чадахгүй байгаа хүмүүсийг юу гэх вэ.
Яг хаанаа байгааг нь мэдэхгүй ч удирдлагын алдаатай ажиллагаа л байх даа. Гэхдээ үүнээс шалтгаалан “Ромео Жульетта”-г тоглохоо болино гэж байхгүй, сар орчим хугацаагаар л хойшлох байх” гэв.
Ж.СОЛОНГО