Кофе үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч “Starbucks” группийн удирдлагууд нүдэнд дасал болсон бүтээгдэхүүнийхээ ногоон өнгийн бэлгэ тэмдгээ өөрчлөхөөр шийджээ. Ирэх гуравдугаар сард 40 жилийн ой нь тохиож буй тус групп шинэ өнгө төрх бүхий бүтээгдэхүүнийхээ дээжийг Их Британи дахь дэлгүүрүүдэд тараасан гэнэ.
Хэдийгээр танил болсон бэлгэ тэмдгээ өөрчилсөн нь цөөнгүй хэрэглэгчдээсээ шүүмжлэл сонсоход хүргэж байгаа ч удирдлагууд нь үүнийгээ маркетингийн бодлого хэмээн тодорхойлсон бөгөөд шинэ бэлэг тэмдгээ “Starbucks”-ын гүйцэтгэх захирал Ховард Шульц “Бид шинэ бэлгэ тэмдгээрээ эрх чөлөөтэй, уян хатан байдлыг илэрхийлж байгаа.
Үүгээрээ кофены ертөнцөд ийм зарчим баримталдгаа зарлаж байгаа юм. Түүнчлэн лого бол маркетингийн бодлогын толь л гэсэн үг. Логогоо өөрчилснөөр бид эрс шинэчлэл хийсэн гэдгээ ч мэдэгдэж байна” гэжээ.
У.ТЭНҮҮН