Гэрлээд 12 жил болж буй Дэвид болон Виктория Бекхэм нар дөрөв дэх хүүхдээ хүлээж байна. Одоо АНУ-ын Калифорни мужид амьдарч буй энэ гэр бүл ирэх зун шинэ хүнтэй болох гэнэ. Брүүклин, Ромео, Круз нарын ээж 36 настай Виктория дахин хүүтэй болох хүсэлтэйгээ “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.