Зохиолчид, хөгжмийн зохиолчид хамтран өөрсдийн эрхээ хамгаалахаар болж хамтын удирдлагын байгууллага байгуулжээ. Монголын зохиолч, хөгжмийн зохиолчдын эрхийг хамгаалах холбоо байгуулах хурал энэ сарын 7-нд болж тэргүүнээрээ Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэгийг сонгосон байна.
Хуралдаанд Монголын хөгжмийн зохиолчдын хол бооны ерөнхийлөгч Б.Бямбабаяр, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав, Оюуны өмчийн газрын Аж үйлдвэр, оюуны өмчийн хэлтсийн дарга Э.Мягмардорж нар оролцлоо. Түүнчлэн гүйцэтгэх захирлаар хөгжмийн багш М.Энхцэцэгийг сонгон, удирдах зөвлөлдөө долоон зохиолч, хөгжмийн найман зохиолч сонгожээ.
Дашрамд дуулгахад, 1993 онд манай улсад Зохиогчийн эрхийн хууль батлагдсан боловч өдий хүртэл энэ хууль амьдралд бүрэн хэрэгжиж чадахгүй байсан юм. Түүнчлэн хамтын удирдлагын байгууллагад дуучдыг оруулахгүй гэсэн. Зохиолч, хөгжмийн зохиолчид тэдний эрхийг хамгаалах аж.
Ж.СЭЛЭНГЭ