Монголын зохиолчдын эвлэлийн 82 жилийн ойн хүрээнд олон арга хэмжээ өрнөж, утга зохиолын салбарынхан хөл хөдөлгөөн ихтэй байна. Өнгөрсөн баасан гаригт МЗЭ-ээс “20 жилийн дараа”, “Муу залуус” тууж, “МИ-15” уран сайхны кино зэргийг 2010 онд олны хүртээл болгосон зохиолч, сэтгүүлч Х.Болор-Эрдэнэ МЗЭ-ийн шагнал хүртэв.
Тэрбээр сүүлийн 10-аад жилд 20 орчим ном, уран сайхны хоёр кино, хит болсон олон дуу түмний хүртээл болгосон учир энэхүү шагналын эзэн болов. Мөн энэ өдөр Д.Ган-Очир “Сүүлчийнх гэж дурласаар байтал”, Ч.Дамдиндорж “Гал морин цаг” зэрэг номоороо мөн Г.Сэр-Одын нэрэмжит шагнал, харин Н.Пүрэв “Тэнгэрийн зарлигаар”, Б.Ганболд “Энэ ингэж явсаар байтал” бүтээлээрээ Монголын зохиолчдын эвлэлийн шагналыг гардсан юм.