“Морин хуур” наадмын хоёр удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од “Түмэндээ өргөх талархлын цэнгүүн” тоглолтоо энэ сарын 13-нд хийх гэж буй аж. Тэрбээр шинэ оны өмнөхөн соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнуулсан билээ. “Монголын үнэртэй салхи”-наас эхлээд олон арван хит дууны хөгжмийг зохиож, орчин үеийн хөгжмийн зохиолчдын дундаас уран бүтээлийнхээ чанар чансаагаар ялгарч ард түмэндээ танигдсан Т.Сэр-Одын тоглолт UB Palace-т болно. Тоглолтод гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс, У.Далантай, Д.Энхзул, С.Жавхлан, соёлын тэргүүний ажилтан Ө.Уянга, Т.Дэлгэрмөрөн, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нарын олны танил уран бүтээлч оролцох аж.
Ж.Сэлэнгэ