Гадаадад ажиллаж, амьдарч буй монгол залуус бас нэгэн шинэ ажил санаачилсан нь үүргэвчтэй аялал. Цахим сүлжээгээр холбогдон нөхөрлөх болсон долоон залуу энэ аяллыг санаачилсан бөгөөд хүссэн хэн ч аялалд нэгдэж болох гэнэ. “Шинэ зууны бадарчин” нэртэй уг аялал Улаанбаатар, Бээжин, Тяньжин, Хонконг, Макао, Малайз, Сингапур, Бали гэсэн маршрутаар үргэлжилнэ. Аяллын техникийн зөвлөгөөн энэ сарын 15-нд болох бөгөөд эндээс дэлгэрэнгүй мэдээллийг авч болох юм байна.