Бурхнаас гал хулгайлж, хүн төрөлхтөнд бэлэглэсэн Прометей баатраар овоглосон нэгэн үзэсгэлэн “Цагаан дариум” үзэсгэлэнд дэлгэгджээ. Дүрслэх урлагийн дээд сургуулийн багш Б.Төмөрбаатарын гурван шавь нэгдэн бүтээлээ танилцуулж буй нь энэ.
Энэ сарын 5-нд нээлтээ хийсэн үзэсгэлэнгээс С.Доржжигжидийн хоосон чанар болон мөнгө өнөөгийн нийгэмд ямар байр суурьтай байгааг илэрхийлсэн бүтээл, С.Дуламсүрэнгийн өөрийн дотоод ертөнцөө цааснаа буулгасан уран зураг, Ж.Гүрсэнгийн инстоляци сэтгэлгээний бүтээлүүдийг сонирхож болох юм. Залуу уран бүтээлчдийн эрч хүч, шинэлэг өнгө аяс, ертөнцийн илэрхийлэл болсон үзэсгэлэн энэ сарын 26 хүртэл үргэлжилнэ.