Авдрын ёроолоос авсан Атга гурилаар хийсэн Савны ёроолоос авсан Шанага гурилаар хийсэн өнхрүүш боовны үлгэр Хүүхэлдэйн театрт амилах гэж байна. Өнгөрөгч оны зургадугаар сарын нэгэнд бяцхан үзэгчдийн хүр тээл болж байсан хуруун хүүхэлдэйн жүжиг энэ сарын 15- наас нэг сарын турш амралтын өдөр бүрийн 16.00, 17.00 цагт тавигдах юм.
Сурагчдын амралтад зориулан барьж буй тус театрынхны бэлэг үүгээр дуусахгүй. “Өнхрүүш” жүжигтэй зэрэгцэн “Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр” хүүхэлдэйн концерт нээлтээ хийх гэж байна. Таягт болон бээлийн хүүхэлдэйнүүд амилж, концерт тоглох жүжгийг М.Ариунтуяа найруулан тавьж байна.
У.ТЭНҮҮН