Ева Лонгориа Лос-Анжелест өнгөрсөн долоо хоногт шүтэн бишрэгчид рүүгээ даллахдаа нууцаа “дэлгэжээ”. Тэрбээр долоон жил хамт амьдарсан нөхрөөсөө салах өргөдөл өгсөн нь түрүү жилийн арваннэгдүгээр сард олон нийтэд ил болсон. Ева, NBA-гийн гол тоглогчдын нэг Тони Паркер хоёулаа тэдний харилцаа хэвээр, салах бодолгүй гэж гүрийсэн ч, үнэн нь илэрсэн юм.
Энэ салалт юунаас болсон нь нууц хэвээрээ ч хэд хэдэн таамаглал бий. Ева, Тони хоёр өөрсдийн ажлаас болж хамт байхаасаа тусдаа байх нь их. Энэ нь салалтын шалтгаан байж болох ч Евагийн сайн найз Марио Лопэз “Тонигийн утсан дээр танихгүй эмэгтэйчүүдэд бичсэн мессежүүд байсныг Ева олсон нь салалтад хүргэсэн” гэж дүгнэж байгаа. Ева салалтын шалтгааныг эвлэршгүй зөрчил гэж дугуйлжээ.
Ямартай ч Ева энэ амьдралаа ардаа орхихоор шийдсэн бололтой. Урьд нь бугуйн дээр нь байсан гэрлэлтийн өдрийг тамгалсан шивээс хэдийнэ алга болсныг соргог гэрэл зурагчид анзаарчээ.
Б.НОМИНТҮШИГ