Цаасаар мэргэлэх
Цаасан дээр асуулт бичээд, тавган дээр хумхиж тавиад, дөрвөн талаас нь шатаа. Дараа нь харанхуй өрөөнд лаа асаан, тавгаа аажмаар эргүүл. Ханан дээрх “зураг” хариу болно.
Усаар мэргэлэх
Түмпэнд ус хийж, захаар нь хүслээ бичсэн цааснуудаа тавина. Мэргэлэхэд оролцож буй хүмүүсийн тоогоор самрын яс авч, лааг жижиг жижиг болгон хувааж, самрын ясанд хийж асаана. Хэний ямар хүсэлд “хөлөг онгоц” дөхөж очно түүний хүсэл биелнэ.
Бөгж, талх, дэгээгээр мэргэлэх
Шалан дээр бөгж, талхны өөдөс, дэгээ тавьж, алчуураар хучна. Ээлжлэн алчуур доороос авч хэнд ямар зүйл оногдохыг харна. Хэрэв бөгж авбал ганган залуутай, талх бол баян хүнтэй учирна.Харин дэгээ таарвал сайн залуутай учирлаа ч элбэг, хангалуун амьдрахгүй.
Сүүдрээр мэргэлэх
Цаасан дээр сонирхож буй асуултаа бичээд, хумхин базаж дөрвөн талаас нь шатаа. Цаасаа шатаж дуустал хүлээгээрэй. Үүний өмнөхөн лаа асааж, шатсан цаастай тавгаа аажмаар эргүүлэн, сүүдрийг нь анхааралтай ажигла. Асуултаа хичнээн тодруулж асууна сүүдэр хариу нь төчнөөн тод бодит байна.
Будаагаар мэргэлэх
Багахан будаа авч аяганд хийнэ. Аягатай будааг баруун гараараа таглаж, “Хувь заяа минь, надад сайн зүйл ирэх үү, эсвэл муу зүйл учрах уу” гэж асууна. Дараа нь будаагаа ширээн дээр асгаж тоолно. Хэрэв тэгш тоотой бол хүсэл чинь биелнэ. Харин сондгой тоотой бол тааламжгүй хариу өгч байна гэсэн үг.
Шошоор мэргэлэх
41 шош аваад, тоололгүйгээр гурван хэсэг хуваа. Дараа нь хэсэг бүрт хэчнээн шош байгааг тоолоорой.
Эхний хэсэг: Хэрэв шошны тоо тэгш бус бол өвчин, таагүй зүйлийг илэрхийлдэг. Дотнын хүнтэйгээ зөрчилдөж, гомдоно. Тэгш тоотой бол элбэг хангалуун амьдрал, хайр дурлал бүтэмжтэй байна.
Хоёрдугаар хэсэг:Ажил алба, сургуулийг илэрхийлнэ. Шош тэгш бус тоотой бол таагүй зүйл, бэрхшээл саад гэсэн үг. Ажлаа өөрчилж эсвэл ямар нэг үйл ажиллагаагаа зогсоож магад. Шош тэгш тоотой бол сэтгэл зовох хэрэггүй, бүх зүйл сайн. Тиймээс хэтийн төлөвлөгөөгөө зохио.
Гуравдугаар хэсэг: Гэр бүл, орон байр. Шош тэгш тоотой бол гэр бүл амар амгалан, хэрүүл, маргаангүй. Харин ч эерэг өөрчлөлт ирнэ. Тоо тэгш бус байвал хагацал, салалт, сөрөг зүйлтэй учирна.
Ирээдүйгээ мэргэлэх
Малгай (хүзүүний ороолт, алчуур) талхны өөдөс, модны хэлтэрхий бэлдэнэ. Энэ гурвыг цэвэр саванд хийхдээ “Ирэх жил юу болох вэ” хэмээн асууна. Дараа нь нүдээ боож, саванд дөхөж очоод, гарт хамгийн түрүүнд тааралдсаныг гаргаж ирнэ. Хэрэв малгай бол гэрлэнэ. Хувийн амьдралд чинь эерэг өөрчлөлт гарна. Харин талх бол ирэх жил сайхан өнгөрч, албан тушаал ахиж, амжилт дагуулан, сэтгэл хангалуун амьдарна. Мод бол ирэх жилд онц гойд юм юу ч болохгүй. Гэхдээ сэтгэлээр бүү уна. Дахиад шинэ он ирнэ шүү дээ.