Агент 007 буюу Жеймс Бондын тухай киноны 23 дахь цувралын зургийг авч эхэлжээ. MGM болон “EON Productions” студи хамтарч энэ киног бүтээх бөгөөд гол дүрд “Casino royal”- оор нэрд гарсан Дэниэл Крэйг тоглож байгаа юм. Дашрамд хэлэхэд, Шон Коннери, Жорж Лэзенби, Рожер Мур, Тимоти Далтон, Пийрс Броснан нар Их Британийн агентийн дүрийг бүтээж байв. Бондын шинэ кино 2012 онд нээлтээ хийх гэнэ.