Улсын филармонийн “Баян Монгол” чуулга энэ сарын 16-нд “Дэлхийн шилдэг киноны хөгжим” тоглолт хийх гэж буй. Танил дотно аялгууг жааз хэлбэрээр найруулан хүргэх тоглолтод гавьяат жүжигчин Д.Энхзул оролцож “Загийн алим”, “Баянбулгийнхан” киноны дууг хүргэх бол Улсын филармонийн дуучин С.Баттулга “Дайсны цэргүүд ээ сонсоцгоо” киноны дуу болон “Журавли”-ыг дуулах аж.
Энэ удаагийн тоглолтод “Тусгай салаа” олон ангит уран сайхны киноны хоёр дууг багтаж байгаа ба “Fire” хамтлагийн дуучин Д.Даваадалай, жүжигчин Т.Эрдэнэбаяр нар дуулах юм билээ. “Нүгэл буян”, “Энэ хүүхнүүд үү”, “Мартагдашгүй намар”, “Golden eyes”, “Кавказад болсон явдал” , “Зүүдэнд ч оромгүй явдал” зэрэг сэтгэлд хоногшсон киног чихэнд “дүрслэх” тоглолтыг урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ганбат найруулжээ.
С.Сэргэлэн