Мэдээллийн технологийн салбарын шилдгүүдийн тодруулах “Like IT Awards 2010” шалгаруулалт анх удаа болж байгаа тухай бид өмнө мэдээлсэн. Тэгвэл тус шалгаруулалтын ялагчид өчигдөр тодор чээ. Шалгаруулалт 2010 оны арванхо ёрдугаар сарын 1-нд эхэлсэн бөгөөд хоёр шаттайгаар үргэлжилсэн байна.
Мэдээллийн технологийн үндэсний парк, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, LikeIT.mn цахим хуудас хамтран зохион байгуулсан “Хэрэглэгчийн сонгож буй хамгийн шилдгүүд” уриатай уралдааны шилдэг FM төрөлд 98.9, шилдэг телевизээр “Боловсрол”, сүүлийн 10 жилийн шилдэг мэдээлэл харил цаа технологийн компаниар “Мобиком”, прог рамм хангамжийн шилдэг компаниар “ECM” ХХК, компьютерийн шилдэг дэлгүүрээр “IT zone”, Мэдээллийн технологийн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээгээр “Могул”, шилдэг лавлах үйлчилгээгээр 1950, интернэтийн шилдэг үйлчилгээгээр “Citinet”, үүрэн холбооны шилдэг үйлчилгээгээр “Unitel dopin”, хэрэглэгчийн таашаалд нийцсэн мэ дээллийн технологийн үйлчилгээгээр “Unitel ID”, шилдэг блогоор www.enkhbatmis- hebazero.blogspot.com, шилдэг цахим хуудсаар www.bbs.mn шалгарчээ.
О.УНДАРМАА