Хошин урлагийнхнаас алаг нүдэн И.Одончимэгийг тайзны сайхан бүсгүйчүүдэд зүй ёсоор тооцдог. Анхны хань "Санаж яваарай" киноны жүжигчин Н. Зоригоос салснаасаа хойш олон жилийг ганц бие үдсэн түүнийг өдөж хоргоох эрчүүдээс гадна элдэв атаархал цухуйлгах хүүхнүүд ч байдаг.
Түүний амрагаар үе мултарсан дүү залуу тодорч, олны нүдийг орой дээр нь гартал гайхшруулсан үе саяхан. Тэрбээр . Бархүүгээ өмөөрч, "Шинэ үе"-ийн Бооёотой тангараг тасарчээ. Бооёо Бархүүд "Миний эгчийг жаргаагаарай. Хэрвээ чамайг гомдоовол хохь чинь шүү" гэж ахархан сургаал айлдсан нь Одноод таалагдсангүй.
"Шинэ үе" продакшны шинэ жилийн үдэшлэг дээр халамцсан жүжигчин бүсгүйн "Чамд миний амьдрал ямар хамаатай юм" хэмээн агсаралт, Бооёог өмөөрч гэргий Ганцэцэгийн өдсөн хоржоонтой үгээр халуухан өрнөжээ.
Хувийн амьдралаа бусдад дэлгэх дургүй бүсгүйд сайн хань таараасай гэсэн хүссэн ойр дотныхных нь хүсэл биелсэн ч урам нь хугарчээ. Одноод Бархүүг хань болохгүй гэж халаглах хүн олон байдаг ч дурлалт хос “амраг сэтгэлийн аясыг эд яаж мэдэхэв” гэгчээр мэргэжил нэгт нөхөдтэйгээ нударга зөрүүлсэн шигээ баярласан гэнэ лээ.