УДЭТ-ын жүжигчин Г.Алтаншагай “ТV5” телевизийн хөтлөгч Насаатай дэр нэгтгэсэн тухай мэдээлэл хэвлэлээр бичигдэх болсон. Энэ мэдээлэлд итгэж ядсан үзэгчдэд тэд өнгөрсөн аравдугаар сарын 10-нд толилуулсан “Татар ажиллагаа” киноны нээлтэд хамтдаа ирж, эргэлзээг нь арилгасан.
Залуу хос багагүй хугацаанд хамтдаа амьдарч, нэг нэгнээ таньсан тул туулай жилийг бэлгэшээн, гэрлэхээр хуримын тов товлосон гэнэ.
Худ ураг барилцах товлосон хугацаа ойртсон болохоор залуус хуримынхаа ёслолд бэлдээд завгүй байгаа сурагтай.
Сүйт залуу энэ тухайгаа “Насаатай хамт амьдраад багагүй хугацааг өнгөрүүллээ. Бид нэг нэгнээ сайн ойлгодог. Энэ жил гэрлэлтээ батлуулна“ хэмээн ярьжээ