Хуучин жилийг үдэж, шинэ оныг угтсан баяр хожим дурсагдах сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн байдаг. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг томоохон цэнгээний газрууд хамт олноороо тэмдэглэсэн шинэ жилийн хүлээн авалтад дарагдаад ачаалал ихтэй өнгөрсөн.
“Монгол модель” агентлагийн загвар өмсөгчид “M club”-т нохой гурав харагдтал найрлаж, цэнгэсний эцэст хоорондоо ам зөрж, шөрмөснийхөө чадлыг үзэлцэн зодолдсон гэнэ. Хор шар, атаа жөтөө дагуулдаг загварын ертөнцийн өрсөлдөөнөөс тэдний хэрүүл үүссэн аж.
Халамцуу хүүхнүүдийн өөр хоорондоо шидэлсэн виноны хундага, пивоны шилнээс бултах гэж зөөгч, ажилчид нь багагүй сандарсан гэсэн.
Шавь нараа бүдүүлэг авирлаж, шившигээ дэлгэсэнд топ модель Д.Болормаа урам нь хугарч, ихэд гомджээ. Загварын тайзыг хэнэггүйхэн дээрэлхдэг, билэг танхай, гандан бууршгүй түүнийг уйлуулсан гэхээр модель охидын тулаан хэдэн жилдээ яригдахаар дуулиантай өндөрлөсөн байгаа биз.