Эртний хүмүүс хураасан үр жимсээ ваар саванд хадгалдаг болсноор дарс анх бий болсон гэдэг. Одоогийн Армян, Иран, Гүрж улсын нутагт 5000-8000 жилийн тэртээ анхны дарсыг үйлдвэрлэсэн байх магадлалтай хэмээн судлаачид таамагладаг гэнэ. Тэгвэл Америкийн Калифорнийн их сургуулийн эрдэмтэд Армян улсын өмнөд хэсгээс дэлхийн хамгийн эртний дарсыг олжээ.
Малталтын үеэр олсон дарсны ваарны чулуужсан үлдэгдлийг судлан тэд 6000 жилийн настайг нь тогтоосон аж. Үүнээс өмнө археологчид 4000 жилийн тэртээд хамаарагдах дарсны үлдэгдэл олсон юм. “Дарс нь хүмүүсийн таамагласнаас ч өмнө үүссэн байж болох юм.
Чулуужсан үлдэгдлийг судлаад уг дарс өнөөгийн мерлот, кабарнетээс ч дутахгүй сайн чанарын эд болохыг илрүүлсэн. Армяны Ирантай хиллэдэг өмнөд хэсэгт усан үзмийн мод сайн ургадаг нь түүхийн нэг гэрч болж буй” хэмээн археологич Грегори Аришиан ярьжээ.
Б.ОЮУТАН