Арван насаар залуу харагддаг алдарт жүжигчин Николь Кидман гоо сайхны мэс засал хийлгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. “Би хоолны дэглэм барьж, жингээ хасах тал дээр өмнө нь их анхаардаг байлаа. Гэхдээ залуу, сайхан харагдахыг бидний мэргэжил шаарддаг.
Саяхан би үрчлээгээ татуулсан. Харин үр дүн нь таалагдаагүй. Дахиж мэс засалчийн хутганд гоо сайхнаа даатгахгүй” гэж мэдэгдсэн байна. Одоогоос хоёр жилийн өмнө түүнийг духандаа ботокс шахуулсан хэмээн хэвлэлүүд шуугиж байсан ч жүжигчин маань үүнийг няцааж байсан юм.