“Такси”, “Эхлэл” зэрэг киногоороо нэрд гарсан Францын жүжигчин Марион Котияр удахгүй ээж болох нь. Найруулагч Гийом Канетай сүй тавьсан тэрбээр энэ хавар шинэ хүнээ хүлээж авах юм байна. “Эмэгтэй хүн болж төрсний гавьяа бол хүүхэд төрүүлэх юм” гэж тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.