Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам Америкийн зохиолч Айн Рэндийн “Think twice” жүжгийг найруулан тавих гэж байна. Сэтгэлгээний өөр өнцгөөс бичсэн бүтээлийг хүмүүст хүргэж, аливаа зүйлийг нөгөө талаас нь харуулахыг зорьж энэхүү бүтээлийг сонгосон хэмээн Д.Сосорбарам ярьсан юм.
Монголд анх удаа тавих “Think twice”-ийг “Монголын либертари сан”-гийн тэргүүн, доктор Б.Батчулуун орчуулсан аж. Ирэх дөрөвдүгээр сард нээлтээ хийх уг жүжгийн дүрүүдэд “X-ТҮЦ” хамтлагийн уран бүтээлчид тоглох юм.