Удаан хамт амьдарсан найз залуу Антонио де ла Руагаасаа салсан дуучин Шакираг хөлбөмбөгийн “Барселона” багийн гишүүн Херард Пикетэй болздог гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдаад байгаа билээ.
Өмнөд Африкийн хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр дуучинтай “найзалсан” Пике дээрх мэдээлэл худлаа гэжээ. “Шакира найз залуугаасаа салсан нь надаас болсон юм биш. Бид зүгээр л найзууд” гэж Пике мэдэгджээ.