Эр хүн хайртай тухайгаа ам нээхгүй байсан ч түүний биеийн хөдөлгөөн, дохио зангаагаар энэ тухай тааварлан мэдэж болно.
Эр хүн таалагдсан бүсгүй рүүгээ биеэрээ эргэж эсвэл гутлынхаа хоншоорыг түүн рүү хандуулан суудаг. Нүд бол сэтгэлийн толь гэдэг дээ. Эр хүн дурласан бүсгүйгээ ердийнхөөс арай удан харцаа тогтоож хардаг.
Тэр танаас сонирхсон харцаа нууж чадсан ч хүүхэн хараагаар нь тааварлаж болно. Дурласан хүний хүүхэн хараа бусад хүмүүсийнхээс гурваас дөрөв дахин том байдаг.
Эрчүүд нууцхан дурласан хүүхнийхээ хажууд байхдаа өөрсдөө ч мэдэлгүй хувцас, үсээ байн байн засаж оролддог. Хэрэв тэр толгойгоо хажуу тийш болгож байвал таны зөн билэг чинь хуураагүй байна.
Эр хүн өөртөө итгэлтэй үедээ таалагдсан бүсгүйдээ аль болох их дөхөж, ойртохыг хичээдэг. Энэ хэмжээ улс болгонд өөр өөр. 15-50 см байдаг.
Хүмүүс хамгийн дотно хүмүүстээ л ингэж ойртохыг зөвшөөрдөг. Эр хүний энэ үйлдэл нэг сумаар хоёр туулай буудаж байна гэсэн үг. Тэр өөрийн санаагаа мэдүүлж, мөн хүүхнийг туршиж шалгаж байгаа. Эр хүн бүсгүйн үсийг засах гэх мэтээр гараар хүрэх, шүргэхэд тэр хойш болоогүй бол эргүүлж байгааг нь хүлээж авч байна. Эр хүн шийдмэг байгаагаа илэрхийлэх гэхдээ халаасандаа гараа хийдэг. Тэрбээр таны хажууд хөлөөрөө сандлын түшлэг налан, биеэ эргүүлэн, гараа халаасанд хийхдээ эрхий хуруугаа ил гаргавал болгоомжил. Тэрбээр нэлээд түрэмгий эр гэсэн үг. Та ийм эртэй холбогдох уу эсвэл оройтоогүй дээрээ зугтаах уу гэдгээ шийд.
Эмэгтэй хүний дохио зангаа
Хэрэв эм хүн доорх маягаар авирлавал эр хүн түүнийг аальгүйтэж өдөж байна гэж үзнэ. Эм хүний нэг хөлөө дороо нугалан чөлөөтэй суух, мөн өвдгөө таалагдсан эр рүүгээ хандуулбал, хөлөө ачин суух, дээд хөлөө яльгүй ганхуулан, туфлиэ хуруунууд дээр тохон, урагш хойш хөдөлгөх.
Эрчүүд энэ хөдөлгөөнийг шийдмэг бай гэж уриалж байна гэж ойлгодог. Хөлөө солбин сууж, дээд талын хөлөө байдгаар нь сунайлган нөгөө хөлдөө чанга наалдуулах нь эрчүүдийн бодлоор хамгийн секс байрлал гэнэ.
Хэрэв бүсгүй эр хүний нүдний өмнө хөлөө соливол бүр ч их өдөж буйн шинж ажээ.