Сүүлийн долоон жилийн дотор далайн түвшин 46.8 см-ээр нэмэгджээ.
Энэ нь далайн түвшнээс ердөө 1.5 метрийн өндөрт амьдарч буй дэлхийн 100 сая хүний хувьд таагүй мэдээ юм.
Хойд туйлын мөс сүүлийн нэг зуунд 50 гаруй хувиар хайлсан нь тэнд буй 2500 цагаан баавгайн амьдралд заналхийлж байна.
XX зуун бол сүүлийн гурван мянган жилийн хамгийн халуун нь байв. Харамсалтай нь XXI зуун өрсөлдөөнгүйгээр тэргүүлэх нь тодорхой болсон.
Эрдэмтдийн тооцоолж буйгаар 2040 онд Арктик тив цасгүй зун үзэх бөгөөд энэ үед дэлхий дээрх автомашины тоо хоёр тэрбумд хүрнэ. Нэг машинаас гарч буй утааг цэвэршүүлэхийн тулд 270 мод хэрэгтэй.
Дарсгүй ирээдүй хүлээж байна. Учир нь усан үзмийн мод дэлхийн дулааралд хамгийн эхэнд өртөх эмзэг ургамал. Сонирхуулахад, дулаарлын нөлөө зөвхөн шумуулын тоо толгойд л эергээр нөлөөлөх гэнэ.