Индонезийн зураач Рональд Манулланг Адольф Гитлерийг хагас нүцгэн, жирэмсэн байдлаар зурж “шийтгэжээ”. “Бурхны шүүх” нэртэй цуврал зургаараа тэрбээр хэдэн сая хүний цус урсгасан дарангуйлагчийг шийтгэх хувилбаруудыг ийнхүү дүрсэлсэн аж. Библиэс сэдэвлэсэн бүтээлүүдээрээ алдартай Рональд Манулланг И.Сталин, Пол Пот нарын элгийг шувуу идэж буйгаар дүрсэлсэн нь бий.