Европын холбооноос өөрийн гишүүн нэг орныг тухайн жилдээ Европын соёлын төв болгон зарладаг уламжлалтай. Хүндтэй, хариуцлагатай эл үүргийг хүлээсэн орон тэр жилдээ тус холбооны хүрээнд зохион байгуулах соёл урлагийн бүхий л арга хэмжээг зохицуулан, зохион байгуулдаг юм.
Өнгөрсөн жил Европын соёлын төвөөр Финланд улс ажилласан бөгөөд 2011 онд Турк улсад энэхүү эрхийг шилжүүллээ. 1985 оноос уламжлалтай энэ арга хэмжээний гол зорилго нь олон улс, үндэстний соёл урлагийг сурталчлах явдал юм. Афинаас Европын соёлын төвийн буухиа эхэлсэн түүхтэй. Энэ жилийн хувьд энэхүү эрхийг Таллинд мөн олгожээ.