Оросын алдарт удирдаач В.Гергиев Польшийн Засгийн газрын “Глория артис” алтан медаль хүртжээ. Соёл урлагийн салбарт гаргасан амжилтыг үнэлэн олгодог уг шагналын эзэн болсон тэрбээр “Мариинский” театрын ерөнхий удирдаач юм. Польшийн хөгжмийн зохиолч Ф.Шопений мэндэлсний 200 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулж олон улсын хэмжээнд олон олон үйл явдал өрнөж байгаа билээ. Үүнд В.Гергиевийн оруулсан хувь нэмрийг үнэлэн ийнхүү хүндэтгэл үзүүлжээ.
Ж..ЭРДЭНЭ