Америкийн иргэн 86 настай Гильберто Родригуэз өчигдөр ахлах сургууль төгссөн гэрчилгээгээ авчээ. Тэрбээр ахлах сургуулиа төгсөх жил буюу 1944 онд цэрэгт дайчлагджээ. Лос-Анжелес хотын “Гарфильд” ахлах сургуулийн захиргаа түүнд хүндэтгэл үзүүлж, гэрчилгээг нь олгох шийдвэр гаргасан байна.
“Би сургуулиа төгсөж чадаагүйдээ үргэлж харамсдаг байв. Аймшигт дайн тэр үед олон хүний хүсэл мөрөөдөл, итгэл найдварыг хамж одсон. Тийм аймшигтай зүйл дахин хэзээ ч битгий болоосой” хэмээн ахмад дайчин төгсөлтийн баярын индрээс үг хэлэхдээ онцолжээ.
Б.ОЮУТ