ОХУ-ын Омск хотод зохиогдсон “Китеж-град” үзэсгэлэнгийн үеэр хамгийн жижиг матрёшкаг олонд танилцуулжээ. Сийлбэрч Анатолий Коненкогийн эл бүтээл нь хамгийн том нь таван мм, жижиг нь нэг мм өндөртэй дөрвөн ширхэг хүүхэлдэй аж.
Хуш модны самрын ясанд дөрвүүлээ багтчих матрёшкаг зааны ясаар сийлжээ. Энэ дөрвөн матрёшкаг хийхэд нэг сарын хугацаа зарцуулсан Анатолий Коненко “Смешарики” хүүхэлдэйн киноны баатруудыг сийлж эхлээд байгаа гэнэ.