Америкт жилд дунджаар 800.000 хүүхэд ор сураггүй алга болдог гэсэн баримт бий. Тэднийг хайх ажлыг Хулгайлагдсан, хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалах үндэсний нийгэмлэг, АНУ-ын Дээд шүүх, “Amber alert” төв сайн дурын байгууллагуудтай хамтран хариуцдаг аж.
Тэгвэл 500 сая хэрэглэгчтэй Facebook энэхүү үйлсэд нэгджээ. Уг сайтын гишүүд “Amber alert” хуудасны найз болсноор алга болсон хүүхдүүдийн мэдээлэл, зураг сэлт очно. Тухайн хүүхдийг харсан хүн байвал “Amber alert”-д мэдээлэл явуулах юм. Энэхүү байгууллага муж тус бүрт өөр хуудас нээсэн гэнэ.
Цаашид эл ажлаа дэлхий даяар түгээхээ Facebook-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Крис Сондерби мэдээлжээ.