Тайландын иргэн, даогийн нэрт мастер Мантэк Чиагийн “Цинейжин I. Дотор эрхтнүүдэд хийх ци иллэг” ном уншигчдад очиж байна. Баруу ныхан Дао гэх нэрээр мэдэх бол сон бумбын ёсны хүний биеийн амин эрчмийг идэвхжүүлэн чийрэгж үүлж эрүүл болгох, урт наслах, залуужих төдийгүй өрөөл бусдыг багажгүйгээр оношлох, эмгүйгээр илааршуулах номлол сургаал, арга барилын цогц номлолын тодорхой хэсгийг энэ номд тусгажээ. Эртний бумбын ёсны мэргэдүүд хүний биеийн дотоодод явагддаг нарийн үйл ажиллагааг гярхай ажигласны үндсэнд дотор эрхтнүүдэд эрчмийн бөөгнөрөл үүс сэний улмаас ширэлдэнгэ, зангираа бий болдгийг олж тогтоосон байна.
Бие махбодийн амин чухал төвүүдэд үүссэн ийм саад тотгор таны амьдралыг дэмжин тэтгэх үүрэг бүхий хүч болох ци эрчим буюу монголчуудын эрт дээр үеэс нэрлэж заншсан хийн (энэ тухай Мантэк Чиагийн “Сэтгэлийн долгислыг амьдралын эрчимд урвуулахуй” нэртэй номоос олж үзнэ үү) урсгалыг хязгаарлахад хүргэдэг. Мөн айдас, уур хилэн, түгшүүр, гутрал зэрэг сэтгэл хөдлөлийн сөрөг байдал хүний эрүүл мэндэд асар их хохирол учруулдаг. Түүнчлэн ядаргаа, сэтгэлийн долгисол, осол гэмтэл, мэс ажилбар, мансууруулах бодис, төрөл бүрийн хорт бодис, чанаргүй хоол хүнс, биеийн галбир төрхийн гажиг зэрэг нь олон асуудлын шалтгаан болдог аж.
Бумбын ёс нь дорно дахины нууц тарнийн ухаан, йог, анагаах ухаан лугаа нягт сүлэлдэхийн хамт биеийг эрүүлжүүлэх, чийрэгж үүлэх дасгал нь хий тамирын урлаг, бие хамгаалах хийн эрдэмтэй нягт уялдсан буй. Үүнээс үзвэл бясалгал нь өөрийгөө дотор талаасаа нээн харах боломжийг бумбын ёс ны мэргэдэд олгосон байна. Энэ үндэс дээр дотор эрхтнүүд нь сансрын таван хүчтэй хол боотой бөгөөд орчлонгийн хязгааргүйг хүний биеийн доторх бичил сансартай уялдуулах холбоосын үүрэг гүйцэтгэдэг болохыг тэд илрүүлжээ.
Хүн хэмээгч бодьгалийн сэтгэлийн асар нарийн эрч хүч до тор эрхтнүүдэд агуулагддаг аж. Энэ хүч эрчийн судлуудыг үүсгэдэг ба тэдгээрийн оролцоотойгоор биеийн бүх хэсэг нэгэн цул болон зангидагддагаар үл барам бие махбодь нь өөрөө тодорхой бүтцийг бүрэлдүүлэн бий болгодог гэж энэ номд өгүүлсэн байна. Дотор эрхтнүүдийн хэвийн ажиллагаа алдагдсан үед тэдгээр нь эрүүл бус эрчмийг хуримтлуулж эхэлдэг. Эцсийн дүнд тэдгээр эрүүл бус эрчим бусад эрхтний тогтолцоонд дамжин хүрснээр сөрөг сэтгэл хөдлөл, сэтгэлийн хямралын битүү тойрог үүсгэдэг.
Хэрэв тэрхүү сөрөг сэтгэл хөдлөл гарцаа олж чадахгүй бол эрхтнүүдийн дотор идээт үрэвсэл үүсгэх эсвэл хэвлийн хөндийд шилжиж хүний биеийн доторх “хогийн сав” болгон хувиргадаг болохыг олж тогтоосон байна. Энэ үндсэн дээр өвчин үүсгэгч хор болон муу эрчмийг биеэс гадагшлуулах замаар элдэв өвчнөөс ангижирч болохыг бумбын ёсны мэргэдүүд олж тогтоожээ.
Тэд дотор эрхтнүүдийн үйл ажиллагааг хямруулж, хэвлийн хөндийд болон эд эрхтнүүдийн дотор зангирал, ширэлдэнгэ, бөөгнөрөл үүсэхэд хүргэдэг сөрөг эрчмийг эерэг эрчим болгон урвуулах боломж олгодог ци нейжин хэмээх урлагийг боловсруулсан байна. Ци нейжин нь эрхтнүүдийг эрүүл эрчмээр тэтгэх, хордлогыг нь тайлах, дэлгэрүүлэх буюу үйл ажиллагааг нь эрүүлжүүлэн идэвхижүүлэх онцгой арга аж.
Энэ арга нь “шунасан хий” буюу муу эрчмийн сөрөг нөлөөллийн таагүй нөлөөг арилгах боломж олгохоор үл барам гэдэсний зангирал, агшилт, түгжрэл, толгой өвдөлт, сарын тэмдгийн өөрчлөлт, цусны муудах, ууц нуруугаар өвдөх, үргүйдэл, бэлгийн сулрал зэрэг олон эмгэгээс ангижрах бололцоо олгодог гэж энэ номд өгүүлжээ. Чухам яаж гэдгийг өөрөө олж мэдэхийг таны мэргэн ухаанд үлдээе.
Анагаах ухааны доктор, эмч сэтгүүлч Р.БЯМБАА