Сэтгүүлч Алтантүрүү сэтгэлийн хатаар хүнд өвчнөө мартаж, хөвгүүдийнхөө төлөө амьдарч явсан Тунгалаг бүсгүйг олж, монголчуудын танил болгосон. “Танайд хоноё” нэвтрүүлгийн амьд дүр болж үлдсэн түүний хөвгүүд өдгөө хаана яваа бол гэдэг асуулт олны таамаглалыг төрүүлсээр удаж буй.
Орчлонгоос нэг л өдөр од харвахтай адил одсон бүсгүй хоёр хүүгээ дүү нартаа бус, асрамжийн газар үлдээнэ гэж ярьж байсныг хүмүүс мартаагүй. Саяхан Алтантүрүү SBN телевизэд ярилцлага өгч байхдаа “Өдгөө хөвгүүдийг эцэг нь халамжиндаа авсан. Тэд эрүүл саруул амьдарч байгаа.
Аав нь хүүхдүүддээ сайн хандаж, хүний зэрэгт хүргэнэ гэж амласан” гэж ярив.
Гэхдээ яриа цааш үргэлжлээгүй.
Зовлонт амьдралын хатууг туулж, жаргаж амжилгүй хорвоог орхисон ядарсан бүсгүйн хөвгүүдийг хатуу сэтгэл гаргаж, буйран дээр нь орхиж явсан аав нь эцгийн хайраар дутаахгүй хайрлаж чадах болов уу.