Өнөөдөр УИХ-ын гишүүн С.Оюуны төрсөн өдөр. Хорвоод мэндэлсэн өдрөө хэрхэн тэмдэглэдгийг нь сонирхохоор түүний 9911… дугаар руу утас цохилоо.
-Сайн байна уу, Танд төрсөн өдрийн баярын мэнд хүргэе.
-Баярлалаа.
-Та энэ баярыг яаж тэмдэглэдэг вэ?
-Үүнийг нийтэд мэдээлж, гэрэл цохиулах хэрэг байна уу. Нэг их баяр хөөр болгодоггүй шүү дээ. Гэртээ нөхөр, хүүхдүүдтэйгээ тэм дэглэх дуртай. Бялуугаа идээд даруухан тэмдэглэдэг.
-Ямар бэлгэнд дуртай вэ?
-Сүртэй бэлэг боддоггүй юм аа.
-Хамгийн дурсамжтай сайхан төрсөн өдөр гэвэл хэзээ байсан бол?
-Хүүхэд насанд л сүртэй тэмдэглэдэг байж дээ. Цэцэрлэгт, дунд сургуульд байхдаа. Олон хүүхэд гэртээ цуглуулаад концерт тоглож баярладаг байсан.
Одоо бол төрсөн өдрөөрөө тэр жил дээ юу хийж бүтээх, ямар зорилго тавихаа тодорхой болгодог. Өөрөө өөртэйгээ ярьж, ганцаараа юм бичээд суух дуртай даа гэв.
Э.Энх