Улсын драмын эрдмийн театрт С.Жаргалсайханы “Тэмүүжин” үндэсний түүхэн жүжгийг өнөөдөр, маргааш тоглоно. Өөр хоорондоо дайсагналцсан тархай бутархай олон овог аймгийг нэгэн тугйин дор нэгтгэн захирч, Их Монгол Улсыг байгуулсан Чингис хааны бага насны түүхийг өгүүлэх жүжгийг Б.Баатар, Н.Болд нар найруулсан.
Тэмүүжиний бага насанд тохиолдож байсан бэрхшээл зовлон, түүний дайчин, шантаршгүй зан чанарыг харуулсан түүхэн жүжгийн хөгжмийг Ч.Сангидорж бичжээ. УДЭТ-ын хамт олон нэгдүгээр сарын үзвэрүүдээ багачуудад зориулж байгаа ба маргааш 11.00 цагт Х.Андерсений “Лусын дагина” жүжигтэй.
С.СЭРГЭЛЭН