ӨМӨЗО-ы уран бүтээлчдийн “Тэнгэрийн салхи”, “Өвгөн шувуу” кинонд дүрээ мөнхөлж амжсан дуучин Б.Дашдондог бас нэгэн дүр бүтээлээ. Эр хүний жудаг, ноён нуруу, сэтгэлийн хат ямар байдгийг харуулах “Хүний хүүхэд” бүтээл ирэх сард нээлтээ хийх аж.
Бодит явдлаас сэдэвлэсэн уг киног St студийн хамт олон хийж байгаа бөгөөд зургийг дөрвөн улирал дамнуулан авснаас гадна шинэ технологи ашиглан бичлэгийг нь хийснээрээ онцлог. Хайр дурлал нь бүтэлгүйтсэн ч үр хүүхдийнхээ төлөө сэтгэлийн хат, уужуу ухаан гаргаж буй нэгэн эрийн амьдралыг өгүүлэх киног Б.Амарсанаа найруулж, гол дүрүүдэд дуучин Б.Дашдондогоос гадна гавьяат жүжигчин Б.Магсаржав, жүжигчин Т.Ариунбулаг, Б.Сүхболд нар тогложээ.
У.ТЭНҮҮН