Санкт-Петербургийн агаарын бохирдлыг Африкийн эмгэн хумс “хянах” гэнэ. Тус хотын урд хэсэгт оршдог хог шатаах цэгээс гарсан утаа агаарын бохирдлын гол шалтгаан болдог аж. Тэгвэл аварга биетэй аhatina хэмээх нялцгай биет хорт утааг сайн мэдэрдэг учраас ийнхүү чухал албанд “томилогджээ”. Энэхүү амьтанд тусгай мэдрэгч төхөөрөмжийг нэмж суулгасан учраас хорт утаа түүнд аюулгүй юм байна.
Үүний өмнө 2005 оноос Нива мөрний усны бохирдлыг хавчнууд “хэмждэг” болсон. Тус мөрний усанд амьдардаг хавчнуудад эрдэмтэд үе үе үзлэг хийдэг бөгөөд тэдний зүрх хэвийн үеийнхээс хурдан цохилох нь ус бохирдсныг илтгэдэг байна.