Уран зургийн галерейд “Шинэ цас 2011” уран бичлэгийн үзэсгэлэн гарч байна. Хэдхэн хоног үргэлжлэх энэхүү үзэсгэлэнг
сонирхохоор танхимд ороход үндэснийхээ босоо бичгээр бичсэн “Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна” бүтээл нүдэнд содон туслаа. Л.Түвшинжаргалын эл бүтээл шилдэг уран бичлэгээр шалгарсан юм билээ.
Монгол бичгийн соёлыг дэлгэрүүлж нийтэд таниулах, урлаг болгон хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг улсын хэмжээний томоохон хоёр уралдааны нэг нь “Шинэ цас 2011” юм. Тав дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэнд 22 бүтээлчийн 45 бүтээлийг дэлгэжээ.
Монгол бичгийн тансаг сайхныг зөвхөн бийр цаасаар бус баримал, эсгий, модон бар, уран дархны бүтээлээр харуулсан энэ үзэсгэлэнд инстоляци бүтээл ч байгаагаараа онцлог.
П.ЦЭНД-АЮУШ