Монгол Улсад интернэт нэвтэрсний 15 жилийн ойн хүрээнд хотын Нийтийн номын сан утасгүй интернэтийн бүс буюу “Wi-Fi”-ийг бий болгожээ. Энэ технологийг нэвтрүүлэхэд, АНУ-ын ЭСЯ-наас санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. Өмнө нь тус номын сан уншиг ч дадаа төлбөргүй интернэт ашиглуулдаг байсан ч зургаан компьютерээр хязгаарлагддаг байсан юм. Харин одоо уншигч зөөврийн компьютэрээ авч ороод өндөр хурдны интернэт ашиглах боломжтой боллоо.
Ж.СОЛОНГО