“Тунгалаг тамир” уран сайхны киноны Хонгорын дүрээр ард түмэндээ хүндлэгдэж, хүүхдэд зориулсан уран бүтээлд амьдралаа зориулсан Н.Нямдаваа агсны хоёр хүү хамтран шинэ уран бүтээл хийжээ. Тэд гавьяат жүжигчин Л.Лхасүрэнгийн “Тоглоом тоотой нь дээр” зохиолоор хүүхдэд зориулсан дуулалт жүжиг болон богино хэмжээний дэлгэцийн бүтээл хийсэн бөгөөд КУДСийн сургалтын танхимд маргааш нээлтээ хийх гэж байна. Дуулалт жүжгийг Н.Бадрал найруулж, Кино урлагийн дээд сургуулийн гуравдугаар дамжааны оюутнууд тоглосон бол богино хэмжээний киноны найруулагчаар Н.Нямдаваа агсны бага хүү Бат-Амгалан ажиллажээ.