Японы Ойта арлын Кюшүгийн фермерүүд бодон, буга зэрэг зэрлэг ан амьтдаас эзэмшил газар, үр тарианы талбайгаа хамгаалах зорилгоор Орос, Хятадаас чоно авч байгаа аж. Үр тарианы талбайд нь буга, бодон орж ургацыг нь сүйтгэх явдал сүүлийн үед тус нутагт элбэгшсэн учраас ийм арга хэмжээ авах болжээ.
Өнгөрсөн жилд 17.000 аж ахуйн эзэн зэрлэг амьдын балгийг мэдэрсэн гэнэ. “Балмад” амьтдыг хашраах хавх зэрэг зүйл тавьдаг ч тэдний учруулах хохирол огт буурахгүй байсан тул чоноор ангуучлуулахаар шийдсэн бололтой.